Залуусын чөлөөт форум
Манай форумд тавтай морилно уу!

...Сүнс...

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down

...Сүнс...

Шинэ сэдэв оруулах  luna on Мяг 5 сар 26, 2009 8:43 pm

Сүнс хий үзэгдлийн талаарх сонирхолтой мэдээ мэдээлэл, баримтыг цуглуулцгаая...
avatar
luna
Мөлхөө гишүүн
Мөлхөө гишүүн

Бичлэгийн тоо : 44
Оноо : 25
Бүртгүүлсэн он сар өдөр : 2009-05-26
Нас : 27
Байрлал : ..ТүүНиЙ ЗүРхЭнД...

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Цаг бусаар үхэгсэд хий үзэгдэл болдог

Шинэ сэдэв оруулах  luna on Мяг 5 сар 26, 2009 8:46 pm



Бидний уураг тархи өдрийн ачааллаас чөлөөлөгдөх явидаа үе үе нөгөө ертөнцийн үзэгдлийг хулээн авдаг байж мэдэх юм. Эсвэл хүн нойрсохын өмнөхөн өөрийн айдас хүйдэс, хүсэл мөрөөдлийг хий юм болгож хардаг бололтой.
Эмэгтэй хүн аймшигтай муухай орилох дуунаар бүгд сэрэв. Хижээл насны америк бүсгүй айсандаа чичирч дагжин, гүйлдэж ирсэн хүмүүст юм ярих гэж оролдов. Бүсгүйн орны дэргэдүүр эрэмдэг болтлоо тамлуулсан ламын аймшигт хий үзэгдэл догонцон өнгөрчээ. Франц улсын Сент-Вандрилль хэмээх эртний энэ цайз дээр үеэс л хий үзэгдэлтэйгээрээ алдартай. Харин 1911 онд буюу дээр өгүүлсэн явдлын гэрчүүд нь нэр хүндтэй хүмүүс байснаар хамаг хэрэг дэгджээ. Драмын зохиолч, алдарт “Хөх шувуу”-г бүтээсэн Морис Метерлинк эхнэрийн хамт, мөн тэднийд айлчилж байсан Оросын жүжигчин К.С.Станиславский нар бүсгүйн яриаг судалж үзэхээр шийдэв.

Урлагийн ихэнх хүмүүс парапсихолог чадвартай гэдэг. Метерлинк ч мөн адил. Иймээс тэд шөнийн хий үзэгдлийн халуун мөрөөр сүнс дуудах ёслол үйлдэв. Тэд америк хүүхнийг айлгасан сүнстэй холбоо тогтооход тэр өөрийгөө Бертран лам гэж нэрлэжээ. Зарим хүн сүнс байдагт итгэдэггүй. Гэтэл дараагийн үйл явдлууд Бертран лам үнэхээр бодит хүн байсныг батлав. Эхлээд Станиславскийн өрөөнөөс хагарч эмтэрсэн хуучин модон самбар олдов. Түүн дээр “Бертран. Амар тайван нойрсоорой. 1693 он” гэж бичжээ. Нөгөө олдвор бүр аймшигтай. Метерланк, Станиславский нар зориуд эрж хайсаар түүнийг олжээ. Хий үзэгдлүүд голдуу гэмт хэрэг үйлдэгдсэн буюу алуулсан газарт, мөн оршуулаагүй цогцосныхоо дэргэд үзэгддэг. Иймээс Метерлинк тус цайзад ямар нэг нууц өрөө тасалгаа байх ёстой гэж дүгнэв. Найзууд цайзын бүх ханыг цохиж шалгаж эхлэв. Тэгтэл нэг газар хөндий дуу гарлаа. Ханыг нураатал цаанаас нь аймаар гэмтсэн араг яс гарч ирэв.

Араг яс, хохимой толгойн гэмтлүүд нөгөө америк бүсгүйн дүрсэлж хэлсэнтэй таарч байв. Өөр нэг гайхалтай тохиолдол 1940 оны зургадугаар сард Дюнкерк хотын ойролцоо цуст тулааны үеэр болжээ. Ойн бяцхан төгөлд буудалласан шотландчууд руу шөнө гэнэт хий үзэгдлүүд дайрав. Сүүдийсэн сүг сүүдрүүд газар доороос ургах мэт энд тэнд гарч ирэн цэргүүдийг айлгажээ. Эргэн тойрон дүнгэнэсэн чимээ дуулдаж, хүмүүс хоорондоо шивнэлдэх, бас ёолж орилох сонсогдоно. Өдөр нь германчуудтай эр зоригтой, баатарлаг тулалдсан цэргүүд сүнсээ зайлтал айцгаажээ. Өглөө отрядын дарга, дэслэгч Сколлей цэргүүд нь ихэд айж сүрдэн, сэтгэлээр унасныг ажиглав. Шотландчуудын байдал улам аюултай болов. Араас нэмэгдэл хүч ирсэнгүй. Германы мэргэн буудагчид тэднийг нэг нэгээр нь хороосоор л. Ахлах түрүүч бусад цэргийг төлөөлөн даргадаа хандаж “Бид юу ч хийхэд бэлэн байна. Гардан байлдая.

Ямар ч гэсэн ийм хий үзэгдэлтэй ойд дахиж хонохгүй шүү” гэлээ. Шотландчууд хамаг хүчээ шавхан тулалдсан ч германчуудад аргагүй дийлдэн ухарлаа. Тэд нууцлаг ойг үдшийн бүрийгээр орхин одов. Дараагийн тулаанд үхэх сэхэхээ үзэн тулалдсаар амьд үлдэгсэд нь олзлогджээ. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч ойн хий үзэгдлүүд Сколлейн санаанаас ер гарсангүй. Дайны дараа Сколлей хий үзэгдэл харагдсан нөгөө газарт очиж, үзэхээр шийдэв. Тэр Дюнкерк хотын номын сангаас эрж хайсаар нөгөө ойн тухай мэдээоллоо. 1415 онд энд францчууд ба англичуудын хооронд цус асгаруулсан байлдаан болж, олон хүн амь үрэгджээ. Дайны үед цэргүүдтэйгээ байрлаж байсан нөгөө төгөлд олон цэргийг оршуулсан гэнэ.

Сколлей дайны үед өөрийн цэргүүдэд итгээгүй ч олон жилийн дараа тус ойд үнэхээр тайлагдашгүй, нууцлаг явдал болсныг хүлээн зөвшөөрчээ. Хий үзэгдлүүд яагаад голдуу шөнө гарч ирдэг юм бол? Бидний уураг тархи өдрийн ачааллаас чөлөөлөгдөх явцдаа үе үе нөгөө ертөнцийн үзэгдлийг хүлээн авдаг юм болов уу? Эсвэл хүн нойрсохын өмнөхөн өөрийн айдас хүйдэс, хүсэл мөрөөдлийг хий юм болгож хардаг уу? Гэхдээ дээрх хоёр тохиолдлоос үзэхэд хий үзэгдлийг хүмүүсийн санаанаасаа зохиосон дэмийрэл гэж үзэж болохгүй аж. Хий үзэгдэл зарим хүний үзэж байгаагаас хавьгүй ноцтой зүйл бололтой. Хэзээ нэгэн цагт нууц нь тайлагдах биз ээ.
avatar
luna
Мөлхөө гишүүн
Мөлхөө гишүүн

Бичлэгийн тоо : 44
Оноо : 25
Бүртгүүлсэн он сар өдөр : 2009-05-26
Нас : 27
Байрлал : ..ТүүНиЙ ЗүРхЭнД...

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Нас барсан ээжийнх нь сүнс охиноо сайн хүнтэй гэрлэсний дараа явжээ

Шинэ сэдэв оруулах  luna on Мяг 5 сар 26, 2009 8:48 pm



Нансалмаа хоёр ах, хоёр эгчтэй, айлын отгон охин. Аав нь түүнийг нэгдүгээр ангид орох жил нь хүнд өвчний улмаас халамжит хань, хайрт хүүхдүүдээ орхиод хорвоог орхисон аж. Харин ээж Дэнсмаа нь нэгэн дунд сургуульд монгол хэл уран зохиолын багшаар ажилладаг байсан ба эр нөхрөөсөө хойш амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч, таван хүүхдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхийн тулд ганцаараа ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр болон зүтгэжээ.

Тэрээр дөч хүрээгүй байхдаа хань ижлээсээ хагацан бэлэвсэрч үлдсэн бөгөөд наснаасаа залуу харагдах түүнийг олон эр эргүүлж байсан ч бүсгүй таван хүүхдээ хойд эцгийн царай харуулахгүйн тулд "хамтран амьдръя" , "сууя" гэсэн санал бүрд татгалзсан хариу өгч байв.
Нансалмааг 15 нас хүрэхэд ах, эгч нар нь цөмөөрөө тусдаа гарцгаасан байлаа. Түүнийг 18 нас хүрсэн жил дөнгөж 54 настай ээж нь авто машины ослоор нас баржээ. Өвлийн нэгэн орой хичээлээ тараад гэртээ харихаар зам хөндлөн гартал хажуунаас нь нилээн хурдтай явж байсан машин хүчтэй мөргөснөөр газар дээрээ нас барсан аж.

Замын цагдаагийн ажилтнууд хэргийн газар ирж үзлэг хийхдээ талийгаачийн цүнхэнд байсан сурагчдын дэвтрээс багш болохыг нь мэдэж, ажлын газрынханд нь болон ар гэрийнхэнд нь эмгэнэлт явдлыг дуулгав. Авто осол гаргасан тэрхүү жолооч дөчөөд настай нэгэн байсан агаад тухайн үед согтуу байсан нь тогтоогдсон төдийгүй арван жилийн хорих ял сонссон юм.

Хайртай ээжийгээ нас барснаас хойш
Нансалмаагийн ах, эгч нар зөвлөлдөн ярилцсаны эцэст хотын төв дэх нэг өрөө байрыг нь гадаадын иргэнд хөлслүүлж, төлбөрийг нь бөөнд нь аваад, Нансалмааг их дээд сургууль элсэн ороход нь юм уу эсвэл сургалтынх нь төлбөрийг төлөхөд зарцуулахаар шийдэцгээжээ. Мөн бага охин дүүгээ том хүргэнийдээ байлгахаар болсон аж.
Том эгчийнх нь 120 мянгатад байдаг тул оройдоо тэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон салхилдаг байна. Тавдугаар сарын нэгэн орой заншил ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрчихоод сандал дээр жаал сууж байгаад орлоо. Эгчийндээ ороод хайртай ээжийгээ ихэд үгүйлэн санан хэвтэж байгаад нэг л мэдэхэд нам унтаад өгчээ. Түүний зүүдэнд ээж нь ирж "Миний охин, маргааш оройхон хэрд төв цэнгэлдэх хүрээлэнгийн урьд талын сандал дээр ирж суугаарай. Ээж нь чамайг хүлээж байя" гэсэн
байна.

Маргааш орой нь Нансалмаа урьдын адил Төв цэнгэлдэх хүрээлэнг нэг тойроод урьд шөнийн зүүдийг санан сандал дээр очиж суулаа. Жаал сууж байгаад буцахаар шийдэн бостол ээжийнх нь намуун зөөлөн дуу гарч "сайн уу, миний бяцхан охин? Та нар минь тэгээд сайн л биз дээ? Ээж нь чамайг санаад, чинийхээ төлөө санаа зовоод ерөөсөө болдоггүй ээ. Цаг хугацаа ямар удаан өнгөрч байна аа? Миний охин яг л хэвээрээ байх юм.

Ээж нь чамаасаа салж явах болоогүй л байна. Чамайг том болж их дээд сургуулиа төгсөөд сайн хань ижилтэй болохоор чинь ээжийнх нь санаа амраад явах ёстой газар руугаа явна даа" гэж хэлээд жаахан амьсгаа аван хэсэг хугацаанд чив чимээгүй, нам жим болжээ.

Нансалмаа ээжийгээ хэсэгхэн зуур дуугүй болон бодолд автаж байгааг мэдрээд өөрийн эрхгүй түүнд хэлж ярих гэсэн бүхнээ ярилаа. "Ээж ээ, би таныг их санаж байна. Эгч, ах нар маань намайг хичээл номоо сайн давтаж хийгээд их, дээд сургуульд конкурс өгч, оюутан болох хэрэгтэй. Бид нар яаж ийж байгаад чиний сургалтын төлбөрийг төлчихөж дөнгөнө гээд байх юм" гэвэл ээж нь "миний охин хичээл номоо сайн хийж давтаарай.

Тэгээд дараа нь их дээд сургуульд элсэн орж оюутан бол. Хамгийн гол нь чи , өөрийн гэсэн мэргэжилтэй болох нь чухал юм шүү. Намайг санаад байвал энэ сандал дээрээ ирж сууж байгаарай. Ижий нь чамайг өөрийн гэсэн мэргэжил эзэмшээд сайн хүнтэй амьдрал зохиох хүртэл чинь дандаа харж байна шүү. Хэрвээ чамайг үл бүтэх этгээд болж, буруу замаар будаа тээн, амьдрал чинь нэг л болж бүтэхгүй байвал сэтгэл санаа маань зовон, шөнө болохоор л бусдын хараанд өртөж байх болно.

Ээж нь ингэж явахыг хүсэхгүй байна" хэмээжээ. Нансалмаа талийгаач ээжтэйгээ ярилцсан бүхнээ эргэцүүлж бодсоор "Маргаашаас эхлэн хичээл номдоо шамдан суралцаж, дээд боловсролтой болох минь. Сайхан мэргэжил, сайн хань ижилтэй болоод ээжийгээ диваажинд хүргэнэ дээ" гэж өөртөө андгайллаа.

Тэр, андгай тангарагтаа үнэхээр хүрч, АУИС-ийн ардын уламжлалт эмчилгээний ангид элсэн оров. Хэдийгээр хичээл нь нилээн хүнд, дээр нь зав чөлөө хомс ч Нансалмаа ээжийгээ үгүйлэн санахаараа Төв цэнгэлдэхийн урьдах сандал дээр очиж суух зав яаж ийгээд л гаргачихдаг байсан юм.

Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрсөөр. Нэг л мэдэхэд Нансалмаа анагаахад зургаан жил сурч, эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд гурван жил гаруй үерхсэн дээд сургуулийн нэг ангийн залуутай дэр нэгтгэжээ. Нэгдүгээр хороололд нөхөртэйгээ хамт амьдарч байсан тэрээр бие давхар болоод гурван сарын дараа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөх хуучин сандал дээрээ очиж суугаад их л гунигтайгаар "Хайрт ижий минь, охин чинь таныхаа захиасыг биелүүлээд ирлээ.

Би их сургуулиа амжилттай «төгсөн сайхан мэргэжил эзэмшиж, сайн хүнтэй суулаа. Одоо бидний анхны үр хэвлийд минь бойжиж байна. Ээж минь одоо диваажингийнхаа оронд оч доо. Хэрвээ буруу хэрэг хийж байсан бол тэнэг намайг уучлаарай" гэж хэлээд босвол "Ээж нь чамайг сайхан мэргэжил, сайн хань ижилтэй болохыг харлаа, охин минь. Одоо ингээд ээж нь явъя даа" гэжээ.
avatar
luna
Мөлхөө гишүүн
Мөлхөө гишүүн

Бичлэгийн тоо : 44
Оноо : 25
Бүртгүүлсэн он сар өдөр : 2009-05-26
Нас : 27
Байрлал : ..ТүүНиЙ ЗүРхЭнД...

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Re: ...Сүнс...

Шинэ сэдэв оруулах  SeTGeLiiG_TaTaGch on Лха 5 сар 27, 2009 2:13 am

Unshij beesiin bna ...
IIM iimerhuu yawdlud ih l boldog yum sheg eegaan :!:
avatar
SeTGeLiiG_TaTaGch
Хэлээ хазаж ярьдаг гишүүн
Хэлээ хазаж ярьдаг гишүүн

Бичлэгийн тоо : 135
Оноо : 2
Бүртгүүлсэн он сар өдөр : 2009-05-26
Нас : 30
Байрлал : ErtQnts!!n hyazgaart

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Re: ...Сүнс...

Шинэ сэдэв оруулах  Admin on Баа 6 сар 05, 2009 12:25 pm

Заааа мэдкүү цус би лав үхэж байсан ч сүнс гдг юманд итгэхгүй pouting
avatar
Admin
Хязгааргүй
Хязгааргүй

Бичлэгийн тоо : 35
Оноо : 27
Бүртгүүлсэн он сар өдөр : 2009-05-24
Байрлал : Нууц

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Re: ...Сүнс...

Шинэ сэдэв оруулах  Sponsored content


Sponsored content


Эхэнд оч Go down

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч


 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй