Залуусын чөлөөт форум
Манай форумд тавтай морилно уу!

дүрдээ итгэхын гай

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down

дүрдээ итгэхын гай

Шинэ сэдэв оруулах  ..sakura... on Бям 6 сар 12, 2010 6:43 pm

Парис хотоос холгүйхэн оршдог нэгэн жижигхэн хотод амьдардаг байсан гурван залуу дээрэм тонуултай кино үзсээр, сүүлдээ өөрсдийгөө жинхэнэ дээрэмчид мөн гэдэгт эргэлзэхээ больтлоо итгэжээ. Тэгээд гурвуулаа дээрэм хийхээр шийдэж буу барин ойролцоох банкны салбар руу харайлгасан байна. Гэтэл дүрдээ хэт их орж, хар эрчээрээ гүйж байсан гурав банкны эргэлддэг үүдээр орох гээд учраа ололгүй аргагүй эрхэнд хоёр гурван минут дотор нь гүйх нь тэр. Тэгсээр дотогш орж чадахгүй эргэдэг хаалганд түгжигдэлтэй нь биш гэж бодоод аргагүйн эрхэнд арай гэж нэг юм гадагш гарчээ. Амьсгаагаа дарж байгаад дараагийн оролдлогоор дотогш ороод буу гаа савчин байж 100 мянган франк нэхэж эхэлсэн байна. Гэтэл урд нь хаалгыг зогсоож чадахгүй тэнэгтэж байхыг нь харж элгээ хөштөл инээсэн банкны ажилчид нөгөө гурвын мөнгө нэхэхийг нь хараад тоглож байна гэж ойлгоод бүх газар эвхэрэн унахаас наагуур инээлдэж эхэлжээ. Ингэнэ чинээ бодоогүй байсан дүрдээ итгэсэн гурван залуу балмагдаад хэт их мөнгө нэхсэн болоод шоолуулаад байна гэж бодоод нэхсэн мөнгөнийхээ хэмжээг буулгасаар гурван минутын дараа гэхэд зуун мянга биш нэг мянган франк нэхэж эхэлжээ. Гэвч ажилчтнуудын инээд тасрахгүй байсанд дээрэмчдийн ахлагч нь асар ихээр уурлан теллерийн өмнөх давцан дээр үсрэн гараад буугаа тулгах гэтэл эрчиндээ халтирч унаад хөлөө хугалж орхиж. Нөгөө хоёр нь ахлагчаа ясныг хараад зугатсан ч ахиад л эргэлддэг хаалган дотор гацчихаж.
avatar
..sakura...
Хөлд орж байгаа гишүүн
Хөлд орж байгаа гишүүн

Бичлэгийн тоо : 58
Оноо : 18
Бүртгүүлсэн он сар өдөр : 2010-06-12
Нас : 21
Байрлал : төв аймаг

Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.d-duka.bblog.mn

Эхэнд оч Go down

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч


 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй